Х.ДЭЛГЭРЗАЯА

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

Хүүхдийг Ивээх Сангийн Захиргаа, хүний нөөцийн менежер, Аюулгүй байдал хариуцсан ажилтан.

Х.Дэлгэрзаяа гадаадын иргэдэд монгол хэл, соёл заадаг “Олон улсын монгол хэл соёлын сургууль”-д сургалтын менежер, АНУ-ын хөрөнгө оруулалт бүхий аялал жуулчлалын “Буужим экспедишн” компанид ложистик менежер, 2008 оноос Хүүхдийг Ивээх Санд захиргаа, хүний нөөцийн ажилтан, худалдан авалт ложистик хариуцсан ажилтан, Захиргаа, хүний нөөцийн менежерээр тус тус ажиллаж байна.

Тэрээр худалдан авалт, ложистик, аюулгүй байдал, хүмүүнлэг, аялал жуулчлалын салбарт ажиллаж байсан туршлагатайгаас гадна өвөлжилт хүндэрсэн аймгуудад үзүүлэх тусламжийн төсөл, эрүүл мэндийн салбарын анхан шатны нэгж болох сум дундын эмнэлгийг дэмжин ажиллах эрүүл мэндийн төсөлд ажиллаж байв. Зочид буудлын менежмент, гамшгийн үеийн тусламж үйлчилгээний талаарх мэдлэгтэй, 19 жилийн дадлага туршлагатай юм.

Х.Дэлгэрзаяа МУИС-ийн Сэтгүүлзүйн ангийг олон улсын сэтгүүл зүйч мэргэжлээр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг нийгмийн удирдлагын магистраар тус тус суралцаж төгсчээ. Гамшгийн үеийн бэлэн байдал, газар хөдлөлийн үеийн бэлэн байдал, аюулгүй байдлын сургалт, удирдлагын манлайллын сургалтад сууж мэргэшсэн байна.

Тэрээр, гамшгийн үеийн бэлэн байдал, хүмүүнлэгийн үеийн хариу арга хэмжээ, хүний нөөц, хувь хүний хөгжил, нийгмийн эрүүл мэнд, аялал жуулчлалын талаар сонирхон судалдаг. Аялах, морь унах, явган аялах дуртай.