М.ХУЛАН

НӨЛӨӨЛӨЛ, МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР

М.Хулан Хүүхдийг Ивээх Сангийн Нөлөөлөл, мэдээлэл харилцааны менежерээр 2016 оноос хойш ажиллаж байна. Тэрээр хүүхдийн сурч боловсрох, эрүүл эсэн мэнд байх эрхийг нь хамгаалах, хүүхэд бүрийн амьдралд урт хугацааны эерэг өөрчлөлт гаргахад туслах чин эрмэлзэлтэй. Нөлөөлөл, мэдээлэл харилцааны менежерийн хувьд олон нийт, хамтран ажиллагч, оролцогч талуудтай харилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар судалгаа, дүн шинжилгээ хийж, оновчтой шийдэл гаргах үүрэгтэй юм.

М.Хулан нь боловсрол, байгаль орчин, хүүхэд хамгааллын салбарт 20 гаруй жил олон улсын байгууллагуудад ажилласан туршлагатай.

Англи, Франц, Орос хэлтэй тэрээр Австрали Улсын Сиднейн Их сургуульд Стратегит олон нийтийн харилцааны мастерын зэрэг хамгаалжээ. М.Хулан аялах дуртай, Монголынхоо унаган байгаль, зэрлэг амьтнаар бахархдаг.