ФУМИ МАЦУМОТО

БОЛОВСРОЛЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Фуми Мацүмото 2018 оноос Хүүхдийг Ивээх Санд ажиллаж байгаа бөгөөд өдгөө Япон Улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийг удирдаж байна. Тэрээр Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр рүү шилжихээсээ өмнө Токио дахь Японы Хүүхдийг Ивээх Санд хөтөлбөрийн зохицуулагчийн хувьд Монголд хэрэгжиж буй төслүүдийг хариуцан ажиллаж байв. Түүний хувьд мөн Онцгой байдлын үед хүүхэд хамгааллын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг Азийн бүс нутагт удирдаж байсан юм.

Фуми Японы Хитоцүбаши их сургуульд нийгмийн ухааны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Япон Улсад мэдээллийн технологийн компаниудад борлуулалтын өмнөх бүтээгдэхүүний инженерээр дөрвөн жил ажилласны дараа Английн Сассексийн их сургуульд Олон улсын боловсрол, хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Фуми бяцхан охины хамт Монголд амьдарч байна.

Тэрээр тэгш хүртээмжтэй боловсрол, EdTech, бага насны хүүхдийн боловсролын чиглэлээр сонирхон судалдаг.