А.БАЯРМАА

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖЕР

А.Баярмаа боловсролын салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай боловсролын мэргэжилтэн юм. Тэрээр боловсролын төсөл хөтөлбөрийн удирдлага, төлөвлөлт, мониторинг үнэлгээ, худалдан авалтын чиглэлээр ажиллаж байсан. Түүний хувьд 2022 оноос Хүүхдийг Ивээх Санд төслийн зохицуулагч, менежерээр ажиллаж, боловсролын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төслүүдийг удирдан хэрэгжүүлж байна.

А.Баярмаа Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, зөвлөхөөр  ажиллаж байсан туршлагатай.

Япон Улсын Хирошимагийн Их Сургуульд Боловсролын магистр зэрэг хамгаалсан бөгөөд дээд боловсролын менежментийн чиглэлээр докторын зэрэгтэй.