Б.БҮРЭНТӨГС

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАГЧ

Б.Бүрэнтөгс Хүүхдийг Ивээх Санд Хяналт-шинжилгээ, үнэлгээний зохицуулагчаар 2017 оноос хойш ажиллаж байна. Тэрээр байгууллагын мөн хүүхэд хамгаалал, боловсрол, гамшгийн хариу үйлдэл үзүүлэх чиглэлийн болон бусад жижиг төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээий бүтэц, үйл ажиллагааг хариуцдаг.

Б.Бүрэнтөгс хөгжлийн болон хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөрийн хяналт, үнэлгээний чиглэлээр 15 орчим жил ажилласан туршлагатай.  Өмнө нь Дэлхийн Зөн Монгол ОУБ-д эх хүүхдийн эрүүл мэнд, өрхийн эдийн засгийн хөгжил, хүүхэд хамгаалал, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр зэрэг 4-5 төслийг хамарсан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер, түүнчлэн хяналт, үнэлгээний зохицуулагч болон мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай.

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Бизнесийн Удирдлагын магистр зэрэгтэй.