Кампанит ажил
Хүүхдийг Ивээх Сан байгуулагдсан цагаасаа хойш хүүхэд бүрт хамгаалал, тэгш хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд чиглэсэн мэдээлэл харилцаа, нөлөөллийн зорилтот ажлуудыг өргөн хүрээнд зохион байгуулж ирсэн билээ. Тухайлбал, “Хүүхдийг зодож шийтгэхийг таслах зогсоох Дэлхийн өдөр”-ийг Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар манай улсад 2006 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Бид 2018 оноос эхлэн нөлөөлөл, мэдээлэл, сурталчилгааны ажлын стратегийг шинэчилж, өөрчлөлтийн онолд суурилсан, олон улсын нийгмийн маркетингийн практик жишигт нийцсэн нөлөөллийн аян, кампанит ажлуудыг орон даяар зохион байгуулж байна.