АМЖИЛТЫН ТҮҮХ

Хүүхдийг Ивээх Сан дэлхийд 100 жил, Монгол Улсад 25 жил үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн хамгаалуулах, боловсрол эзэмших, эсэн мэнд амьдрах эрхийг хангахын төлөө тэмцэж, хүүхэд өөрийн боломж бололцоог бүрэн дүүрэн ашиглахад дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Энэ хугацаанд төсөл хөтөлбөрүүд маань мянга, мянган хүүхэд, эцэг эхчүүд, орон нутгийн иргэд, багш, нийгмийн ажилтнууд, бодлого тогтоогчдод хүрч, амжилтын олон түүх бүтээжээ.