“МАНГАА БИШ” нөлөөллийн аян

Хүүхдийг Ивээх Сан хүүхдийг зодож шийтгэснээр гарах хор уршгийг эцэг эхчүүд, багш, олон нийтэд таниулж, хүүхэд хүмүүжүүлэх зан үйлийг хүчирхийллийн бус, эерэг аргаар өөрчлөх зорилго бүхий “Мангаа Биш” нөлөөллийн аяныг 2020 онд зохион байгууллаа. Хүүхдийн эерэг хүмүүжлийн аргыг олон нийтэд таниулсан энэхүү нөлөөллийн кампанит аяны хүрээнд цахим орчинд таван төрлийн 14 контент бүтээлийг зорилтот бүлэгт хүргэсэн. Мөн уламжлалт мэдээллийн 40 гаруй хэрэгсэлтэй хамтран, олон төрлийн мэдээ, сурвалжилга, ярилцлага, санал асуулга, өгүүлэл бэлтгэн дамжуулсан.

Цахим орчинд нөлөө бүхий 12 хүн манай аянд нэгдэж, мэргэжлийн сэтгэл судлаачид, хүүхэд хүмүүжлийн мэргэжлийн экспертүүдтэй хамтран хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх Фэйсбүк лайв хэлэлцүүлгийг Фэйсбүк болон телевизийн сувгуудаар зохион байгуулсан. Түүнчлэн, “Бүх Хайраа Гэр Бүлдээ”, “Одонтой  Ээжүүд”, “Аавуудын Групп” зэрэг эцэг эхчүүдийн түгээмэл мэдээлэл хүлээн авдаг сувгуудтай нягт хамтран ажиллаж чадсанаараа “Мангаа Биш” аян зорилтот бүлэгтээ оновчтой хүрэх боломж бүрдсэн билээ.
“Мангаа Биш” нөлөөллийн аяны үр дүнгээс:  

  •  “Мангаа Биш” нөлөөллийн аян зөвхөн Фейсбүүк суваг дээр давхардсан тоогоор 3,2 сая хүнд хүрсэн байна.
  • Хүүхдийг Ивээх Сан, Канад улсын Манитобагийн их сургуультай хамтран боловсруулсан “Хүмүүжлийн эерэг арга”-ын 5 зарчмыг эцэг эхчүүдэд тайлбарлан таниулж, хүүхдийг зодож шийтгэснээс үүсэн гарах хор хохирлыг ойлгуулсан.
  • Нөлөөллийн аяны барианы судалгаанд оролцогчдын 58% нь хүүхдийн эерэг хүмүүжлийн аргыг таниулах #МангааБиш цахим кампанит ажлын хүрээнд хийгдэж байгаа контентуудыг үзжээ.
  • Мангаа Биш цахим кампанит ажлын танигдсан байдал, ойлгогдсон байдал, хариу үйлдлийн түвшин тодорхойлох гэсэн судалгааны загвар хэсгүүд ихэнхи нь эерэг дүнтэй
  • Мангаа Биш цахим кампанит ажлын үр дүнд хүчин чармайлт шаардагдах хариу үйлдэл буюу хүүхэдтэйгээ ярилцдаг болсон, хүүхдэдээ илүү их цаг зарцуулдаг болсон зэрэг эерэг үйлдлүүдийг хийсэн байна.

2020 оны “Мангаа Биш” нөлөөллийн аяны видео бүтээлүүдийг эндээс үзнэ үү.

Та энэхүү кампанит ажлын бусад бүтээлүүдийг #МангааБиш, #ЭерэгээрХүмүүжүүлье хаштагаар Фейсбүүк болон цахим хайлтын сүлжээнээс үзэх боломжтой.