“Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх” төсөл (2022-2023 он)

Хүүхдийг Ивээх Сан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төсөлтэй хамтран “Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бүрдүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэв. Уг төслөөр Баянхошуу, Сэлбэ бүсийн 11 хорооны залуучуудын нийгэм эдийн засгийн төлөв байдлын талаарх ойлголтыг сайжруулах, залуучуудын утга учиртай оролцоог хангах орчныг нэмэгдүүлэх, хот төлөвлөлт загварчлал, бүтээн байгуулалт, засаглалд гэр хорооллын залуучуудыг утга учиртай оролцооны арга барилыг турших зорилготой байлаа.

Энэ төслөөр залуучууд руу чиглэсэн хөтөлбөр, холбогдох хууль тогтоомж болон бодлого зорилтуудад дүн шинжилгээ хийх, улсын хэмжээнд, өнөөгийн ядуурлын нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээл болон жендерийн нөхцөл байдлын тойм судалгаа, “Баянхошуу” болон “Сэлбэ” бүсийн залуучуудыг хамруулсан “Залуу манлайлагч” болон “Залуу элч” хөтөлбөрөөр дамжуулан оролцогч залуусын техникийн болон зөөлөн ур чадварыг сайжруулж, оролцооны аргаар залууст тулгамдаж буй асуудлууд, тэдний хэрэгцээ шаардлагууд болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох, хот төлөвлөлт, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх залуусын оролцоотой бичил төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийсэн байна.

Төслийн хүрээнд “Залуу манлайлагч” болон “Залуу элч” хөтөлбөрт хамрагдсан залуус 1.“Гэр хорооллын хаягжилтыг сайжруулах нь” төсөл, 2.“Мэдлэгтэй өрөө” төсөл, 3.“Хүүхэд хөгжлийн төвийг залуусын оролцоотой тохижуулах нь” төсөл 4. “3х3 сагсан бөмбөгийн талбай” төсөл, 5.“Аюулгүйн толь” төсөл, 6.“Ногоон Сэлбэ” төсөл хэрэгжүүлэв.