“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төсөл

Зорилго

Хүүхдийг Ивээх Сан 2021 оноос “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийг Япон Улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилтот бүлэг нь Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Өвөрхангай, Ховд аймгийн сонгогдсон ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангид суралцаж буй хүүхдүүд болон сургуулийн багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагч нар бөгөөд Улаанбаатар хотын гурван дүүрэг, Өвөрхангай болон Ховд аймгийн зорилтот сургуулиудын бага, дунд ангийн хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахад дэмжлэг үзүүлэх юм.

Төслийн зорилтот орон нутаг

Төслийн үйл ажиллагаа:

Төслөөс зорилтот сургуулийн 5-р ангийн сурагчдыг дунд ангид дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэн, суурь боловсролын түвшинд тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Мөн зорилтот сургуулийн эцэг эхчүүдэд хүүхдийнхээ анги дэвших болон цаашид суралцах үйл явцад туслахад дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд төслийн үр дүнд амжилттай хэрэгжсэн загвар, үйл ажиллагааг сурталчлах, тэгш хамруулан сургах боловсролыг төрийн бодлогод тусган ажиллаж байна.