“Үерт өртсөн орон нутгийн гэр бүл, хүүхдэд боловсрол, нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төсөл (2018-2019)

2018 оны 6 болон 7 дугаар сард орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас зарим аймаг болон нийслэлийн дүүрэгт үер бууж нийт 8 иргэн нас барж, 72 иргэн бэртэж гэмтэн, цахилгаан шугам сүлжээ болон автозамд эвдрэл гэмтэл гарсан зэрэг ихээхэн хэмжээний хохирол учирсан. Хүүхдийг Ивээх Сан 8 дугаар сард түргэвчилсэн үнэлгээ хийж, улмаар 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл үерт өртсөн хүн ам, хүүхдэд сэтгэлзүйн болон боловсролын дэмжлэг үзүүлэх төслийг Япон Платформ байгууллагын санхүүжилтээр Баян-Өлгий, Ховд аймгийн 4 суманд хэрэгжүүлэв.

Уг төслийн хүрээнд:

  • Хоёр аймгийн 15 сургуулийн нийт 50 багш, нийгмийн ажилтан, Онцгой байдлын газрын мэргэжилтнүүдийг “Хүүхдэд зориулсан сэтгэлзүйн анхны тусламжийн сургалт”-ын сургагч багшаар, 81 хүүхдийг “үе тэнгийн сургагч”-аар бэлтгэв. Нийт 855 хүүхдэд сэтгэлзүйн анхны тусламжийн талаарх мэдээлэл, сургалтыг зохион байгуулав.
  • Үерт өртсөн зорилтот бүлгийн 515 өрхийн 970 хүүхдийн боловсролын хэрэгцээнд нь зориулан 201 сая орчим төгрөгийн мөнгөн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэв.

Төслийн видео