ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНД ТАВТАЙ МОРИЛНО УУ?

Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын томоохон байгууллагуудын нэг ба хүүхдэд чиглэсэн дэлхийн нийтийн хандлагад шинэ дэвшил гаргаж, хүүхдийн амьдралд эрчимтэй, тогтвортой өөрчлөлт гаргахын төлөө үйл ажиллагаа явуулдаг.

Хүүхдийг Ивээх Сан нь "Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” (2018-2022) төслийн 2-р үе шатын эхлэх үеийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгааны багийг сонгон шалгаруулж байна.

Судалгааны зорилго:

Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн асуудалд урьдчилан сэргийлэх болон хариу үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж буй өнөөгийн бүтэц болох Хамтарсан Баг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын болон холбогдох яамдыг чадваржуулах болон хэрэгжүүлэх механизмыг нь нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” (2018-2022) төслийн 2-р үе шатын эхлэх үеийн нөхцөл байдлыг тодорхойлох.

Судалгааны зорилгын хүрээнд доорх гол үр дүнг гаргасан байна. Эдгээрт:
-    Хамтарсан баг, бусад холбогдох төрийн байгууллагын хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж тогтвортой ажиллуулах өнөөгийн чадвар, чадавхыг тодорхойлох, дүн шинжилгээ хийж ангилах  (Төслийн зорилго 1)
-    Төсөл хэрэгжих орон нутгийн хамтарсан багуудын төрөөс баталсан дүрэм журам, маягтын хэрэглээ, зохион байгуулалтын дүн шинжилгээ, нарийвчилсан анализ (Төслийн дэд зорилго 1)   
-    Сум, хороодын хамтарсан багуудын үйл ажиллагааны төсвийн товч дүн шинжилгээ
-    Орон нутгийн иргэд, түүнчлэн хүүхдүүдийн хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, эрсдэлд орсон нөхцөлд хаана хандахаа мэддэг эсэхийг тодорхойлох
-    Төсөл хэрэгжих орон нутгийн эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжлийн арга барил, хүмүүжлийн эерэг аргын хэрэглээг тодорхойлох

Суурь судалгааг төсөл хэрэгжих бүх 16 нэгжид хийнэ. Суурь судалгаа нь төслийн гүйцэтгэлийг хэмжих зорилгоор төслийн үндсэн бичиг баримтад тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдийн төсөл эхлэх үеийн суурь үзүүлэлтийг тодорхойлоход чиглэнэ. Мөн энэ нь төслийн хэрэгжилтийн 4 жилийн туршид төслийн явцын хяналтыг хийхэд ашиглагдах юм. Удирдамжаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Судалгааны аргачлал:
Суурь судалгааг явуулахдаа тухайн төслийн хувьд зориулан тодорхойлон боловсруулсан тоон ба чанарын аргыг хослуулан ашиглана. Мөн төслийн зарим нэг шалгуур үзүүлэлтийг хэмжих урьдчилан боловсруулсан  мэдээлэл цуглуулах аргуудыг ХИС-тай зөвшилцөн туршиж үзсэний үндсэн дээр ашиглана.

Судалгааны багийн хийж гүйцэтгэх ажил:
Судлаач нь суурь судалгааг багаар хийж гүйцэтгэх ба Японы Хүүхдийн Ивээх Сан (Токио дах салбар) болон Хүүхдийн Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөртэй хамтран ажиллана. Судалгааны баг нь доорх үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:
1.    Төсөл танилцуулах уулзалтад оролцох. Ингэснээрээ төслийн зорилго болон зорилтуудын талаар илүү их мэдээлэлтэй болно.
2.    Суурь судалгааны төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай үндэслэлийг тайлбарласан байна.
3.    Судалгааны аргазүй, аргачлал, түүврийг боловсруулж шаардлагатай үндэслэлийг багтаасан байна.
4.    Судалгааны арга аргачлал нь төслийн холбогдох мэдээллийг цуглуулахад тохиромжтой эсэхийг дор хаяж 2 бүлэгт туршиж, үр дүнд нь үндэслэн аргачлалыг  эцэслэн боловсруулах.
5.    Судалгааны үйл явц, зохион байгуулалт, тухайн орон нутаг болон сонгогдсон өрх, гэр бүлээс судалгаа явуулах зөвшөөрөл зэргийг хариуцан удирдаж явуулах.  
6.    Цуглуулсан мэдээллийн чанар, эмх цэгц,  зохион байгуулалтыг хариуцна.
7.    Мэдээллийг цуглуулж, системд оруулан, дүн шинжилгээ хийх. Суурь судалгааны тайланг англи, монгол хэлээр  тус бүр 20-30 хуудсанд багтаан бичих.  
8.    Судалгааны үр дүнг хураангуйлсан хэлбэрээр бэлтгэн (Power Point Presentation)  төслийн баг хамт олон, хамтрагчид болон бусад оролцогчдод танилцуулах.  

Судалгааны хүлээгдэж буй гүйцэтгэлүүд:
-    Суурь судалгааны тайлан нь олон улсын стандартын дагуу бичигдсэн байх бөгөөд англи, монгол хэл дээр тус бүр 20-30 хуудсанд (хавсралтууд орохгүйгээр) багтсан байна.  Судалгааны баг нь эцсийн тайланг төслийн багт файлаар хүлээлгэн өгнө.
-    Судалгааны үр дүнгийн график мэдээлэл бүхий хураангуйлсан хэлбэрийг (Power Point Presentation) англи, монгол хэл дээр бэлтгэн төслийн багт файлаар хүлээлгэн өгнө.  
-    Судалгааны хүрээнд цуглуулсан бүх мэдээллийг (зураг, хүснэгт г.м) төслийн багт хүлээлгэн өгнө.
-    Судалгааны бусад материал, мэдээллийг  (судалгаанд оролцогчдын нэрс гэх мэт) хавсралтаар төслийн багт хүлээлгэн өгнө.  
Судалгааны хугацаа:

Асуулгаа боловсруулахаас тайлагнах, танилцуулах хүртэлх хугацаа нь 2019 оны 1-р сарын 14-ээс 4-р сарын 12 хүртэл.

Судалгааны багт тавигдах шаардлага:    
•    Судалгааны багийн удирдагч нь хүүхдийн эрх, хамгаалал, нийгмийн хамгааллын бодлогын чиглэлээр мэргэшсэн, энэ чиглэлийн судалгааг хийж гүйцэтгэсэн туршлагатай байх;
•    Судалгааны багийн бүрэлдэхүүн нь нийгмийн хамгаалал, социологи, статистик болон хяналт үнэлгээний чиглэлийн мэргэжилтэнтэй байх;
•    Судалгааны багийн гишүүд нь холбогдох ижил төрлийн судалгаа, дүн шинжилгээг хийж байсан туршлагатай байх;
•    Тоон  болон чанарын судалгааг хослуулан гүйцэтгэж байсан 3-аас доошгүй жилийн мэргэжлийн туршлагатай байх;
•    Байгууллага болон төсөлд сургамжтай мэдээллийг судалгаанд үндэслэн гарган өгч байсан туршлагатай байх;
•    Заагдсан хугацаанд болон гэрээлсэн төсвийн дүнд багтаан судалгааг хийж гүйцэтгэх боломжтой байх.

Бүрдүүлэх материал

•    Судалгааны багийн судалгааг хийж гүйцэтгэх сонирхлыг илэрхийлсэн захидал.

•    Судалгааны ажлын төлөвлөгөө (хугацаа, аргазүй, аргачлал, зохион байгуулалт зэрэг).
•  Байгууллагын мэдээлэл (гэрчилгээ), багийн ахлагч, судалгааны багийн бусад гишүүдийн анкет, ажлын туршлагыг харуулсан мэдээллүүд.
•    Судалгааны үнийн санал,  төсөв ( судалгааны аргазүй, төлөвлөгөөнд нийцсэн байна).

Судалгааны материалын дэлгэрэнгүй удирдамжийг эндээс авна уу.     


Сонирхсон байгууллага, багууд дээрх материалыг монгол хэлээр бүрдүүлж, битүүмжлэн 2019 оны 1-р сарын 4-ний 15.00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү:

Хаяг:
Японы Хүүхдийг Ивээх Сан
Монгол дах хөтөлбөр
Чингэлтэй дүүрэг
1 хороо, Аризона төвийн 4 давхар
Утас: 11-329365