ХҮҮХЭД ХАМГААЛАЛ 

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал хөтөлбөр нь хүүхдийг, ялангуяа хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах явдлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээ үзүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. 2016-2018 оны стратеги зорилтын хүрээнд хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах, хүүхдэд зохистой асран хамгаалал үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлаар 2016 оны 2 дугаар сард Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдаж, 9 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлснээр Монгол Улс анх удаа хүүхдийг нийгмийн бүх орчинд зодож шийтгэхийг хориглосон билээ. Хууль эрхзүйн орчин боловсронгуй болж, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах нэг чухал орчин бүрдэж, Монгол Улс дэлхийд хүүхдийг зодож шийтгэхийг нийгмийн бүхий л орчинд хуульчлан хориглосон 49 дэх улс боллоо. Гэвч хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн хандлагыг өөрчлөхийн тулд илүү олон зүйлийг хийх шаардлагатай байна.

2016 онд Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлуулахад Хүүхдийг Ивээх Сан чухал үүрэгтэй оролцлоо.

БИДНИЙ АЖИЛ:




Хүүхэд Хамгааллын Тогтолцоог Бэхжүүлэх> Дэлгэрэнгүй

Гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал > Дэлгэрэнгүй

Нийгэмшүүлэх Цирк> Дэлгэрэнгүй

Хүүхэд хамгааллын хамтарсан багаар дамжуулан Монгол улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх төсөл

Гамшиг, онцгой байдлын үе дэхь хүүхэд хамгааллын чадавхийг сайжруулах, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх төсөл

Хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн хувь хүний болон нийгэмших ур чадварыг дэмжин хөгжүүлэх

Монгол Улсын 1-14 насны хүүхдүүдийн 46 хувь нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгаа гарчээ. ©Хүүхдийг Ивээх Сан
Монгол Улсын 1-14 насны хүүхдүүдийн 46 хувь нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгаа гарчээ. ©Хүүхдийг Ивээх Сан

2016 оны үр дүн, амжилт:

  • 2008, 2016 онуудад иргэний нийгмийн байгууллагууд, хүүхдүүдтэй хамтран Женев хот дахь НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд нэмэлт тайлан илтгэл боловсруулах, хүргүүлэх ажлыг зохион байгуулав.
  • Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийг эцэг эх, асран хамгаалагчдад уриалах зорилгоор “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” буюу 4 сарын 30-ны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү өдрийг 2006 оноос хойш тэмдэглэж ирсэн ба үндэсний хэмжээнд хүүхдийн эрхийн төлөө тэмцэх, дуу хоолойгоо өргөх томоохон аян болж өргөжөөд байна.
  • Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бие махбодын болон сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохоор хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин, хамтран ажиллав.
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээний маягт болон хамтарсан багийн гишүүдэд зориулсан гарын авлагын багц, сургалтын хөтөлбөрийг боловсруулан, үндэсний сургагч багш нарыг бэлтгэвБие махбодын шийтгэлийн талаарх хандлагыг өөрчлөх зорилготой олон нийт, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны аянг зохион байгуулав.