ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АРГАЗҮЙН ТӨВ

Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд Хүүхэд хамгааллын аргазүйн төв 2015 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь хүүхэд хамгааллын ажилтнууд болон холбогдох бусад хүмүүсийг чадавхжуулах аргазүйн олон талт үйл ажиллагаа явуулах замаар хүүхдийн эрхэд суурилсан хамгааллын тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.
Олон төрлийн сургалт семинар, зөвлөгөө, номын сангийн үйлчилгээ зэрэг арга хэмжээгээр дамжуулан 16,000 гаруй хүн Хүүхэд Хамгааллын Аргазүйн Төвөөр үйлчлүүлээд байна.

Бид аргазүйн олон талт үйл ажиллагаа явуулах замаар хүүхдийн эрхэд суурилсан хамгааллын тогтолцоог хөгжүүлэхийг эрмэлзэнэ.
Хүүхэд хамгааллын аргазүйн төв нь хүүхдийн эрх, хамгааллын сургалт, судалгаа, мэдээллээр мэргэшсэн төв юм.©Хүүхдийг Ивээх Сан
Хүүхэд хамгааллын аргазүйн төв нь хүүхдийн эрх, хамгааллын сургалт, судалгаа, мэдээллээр мэргэшсэн төв юм.©Хүүхдийг Ивээх Сан

Зорилтот бүлэг:

  • Хүүхэд хамгааллын чиглэлээр бүх салбарт ажиллаж буй нийгмийн ажилтнууд
  • Баг, хороо, сум, дүүргийн хүүхэд хамгааллын хамтарсан баг
  • Хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах, мэргэших сонирхолтой нийгмийн ажилтан - оюутан
  • Хүүхэд хамгаалалтай холбогдох бусад талууд (багш, хэвлэл мэдээллийн ажилтан, олон нийт гэх мэт)
  • Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө авах хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, гэр бүл
CХүүхэд хамгааллын аргазүйн төвийн ажилтан эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч байгаа нь.©Хүүхдийг Ивээх Сан, 2017
CХүүхэд хамгааллын аргазүйн төвийн ажилтан эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч байгаа нь.©Хүүхдийг Ивээх Сан, 2017

Бидний үйлчилгээ:

  • Сургалт: Хүүхдийн эрх, хамгаалалтай холбогдох асуудлаар сэдэвчилсэн танхимын сургалтыг оролцогчдын хэрэгцээнд үндэслэн зохион байгуулдаг.
  • Ажлын байран дахь зөвлөгөө: Хүүхдийн эрх, хамгааллын асуудал, ялангуяа хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд мэргэжлийн нийгмийн ажилтны гүйцэтгэх үүргийн талаар ажлын байранд очиж зөвлөгөө өгдөг.
  • Нээлттэй семинар: Хүүхэд хамгаалал болон нийгмийн ажлын онол, практиктай холбоотой асуудлаар судлаач, мэргэжилтнүүдийг урьж семинар зохион байгуулдаг.
  • Номын сан: Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг нийгмийн ажилтнууд болон энэ чиглэлээр мэргэшиж буй оюутнуудад зориулан монгол хэлээр 190 төрлийн 600 гаруй, англи хэлээр 150 төрлийн 500 гаруй ном, гарын авлагыг танхимаар болон гэрээр олгож үйлчилж байна.
  • Нөлөөллийн ажил: Хүүхдийн эрх, хамгаалал, хүмүүжлийн эерэг аргуудыг сурталчлах үйл ажиллагааг боловсролын болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.
  • Сургалтын хөтөлбөр, гарын авлага, удирдамж: Хүүхэд хамгааллын чиглэлээр сургалтын хөтөлбөр, гарын авлага, удирдамж зэргийг боловсруулахад аргазүйн туслалцаа үзүүлдэг.
  • Танхим: Манай төвийн 18-25 хүний багтаамж бүхий танхимыг сургалт, уулзалт, семинар, хэлэлцүүлгийн зориулалтаар ашиглах боломжтой.

Ажлын цаг:
Ажлын өдрүүдэд 09:30-17:30 цаг
Бямба гариг: Шаардлагатай үед

Хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 28 дугаар байр, 62 тоот
Утас: 70110885
Цахим хаяг: cprc@savethechildren.mn
Фэйсбүүк хаяг: Хүүхэд хамгааллын аргазүйн төв, ЯХИС

Access to Save the Children Global's Resource Center