ХҮҮХДИЙН ЯДУУРЛЫН ЭСРЭГ ХАМТДАА ЗОГСОЦГООЁ!

Хүүхдийн ядуурлыг бууруулах хөтөлбөр нь бага орлоготой өрхийн охид, хөвгүүдийг ирээдүйдээ итгэх итгэлтэй, санхүүгийн боломжтой болгоход чиглэдэг.
Энэхүү хөтөлбөр 13-19 насны хүүхэд, залуусыг өөртөө итгэлтэй, ухаалаг, бүтээлч ирээдүйн бизнесийн болон нийгмийн манлайлагчид болоход шаардлагатай энтрепренёр сэтгэлгээг хөгжүүлэн орон нутагтаа тохирох бизнесийг бий болгож, хувиараа аж ахуй эрхлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилготой. Энэ нь Монгол улсад ядуурлыг бууруулж, улс орон тогтвортой хөгжихөд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон нийгэм-эдийн засгийн хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулна гэдэгт Хүүхдийг Ивээх Сан итгэдэг билээ.

Хүүхдүүд
Хүүхдүүд "BEST" хөтөлбөрийн тусламжтай бизнес загвараа гаргаж байна. ©Хүүхдийг Ивээх Сан, 2017

БИЗНЕСИЙН БОЛОВСРОЛ, УР ЧАДВАР ОЛГОХ “BEST” ХӨТӨЛБӨР

Хүүхдийг Ивээх Сан хүүхдийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд “BEST” буюу ирээдүйн бизнесийн манлайлагчдыг бэлтгэх тусгай хөтөлбөрийг боловсруулсан юм. Тус хөтөлбөр нь хүүхэд, өсвөр үеийнхнийг орон нутагтаа тохирох бизнесийг бий болгож хувиараа аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдлэг, ур чадвар  эзэмшихэд нь дэмжин ажиллах зорилготой. Ингэснээр орон нутгийн эдийн засгийг олон эх үүсвэртэй болоход болон орон нутагт ядуурал буурахад нөлөөлөх юм. “BEST” хөтөлбөр нь хот, хөдөөгийн 13-19 насны, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхэд, өсвөр үеийнхэнд түлхүү анхаардаг. Энэхүү хөтөлбөрийн онцлог нь хүүхэд, өсвөр үеийнхэнд өөрийн сургууль болон орон нутгийн нөөц боломжид түшиглэн өөрсдийн гаргасан шинэ санаагаа хэрэгжүүлэх боломжийг олгодог. Мөн сурагчид сургууль, дотуур байр зэрэг орон нутгийн нөөц бололцоогоо ашиглан аж ахуй эрхлэх шинэлэг санаачлагуудыг манай хөтөлбөр дэмжих болно.

“BEST” хөтөлбөрийн оролцогч Цолмон төслөө танилцуулж байгаа нь. ©Хүүхдийг Ивээх Сан, 2017
“BEST” хөтөлбөрийн оролцогч Цолмон төслөө танилцуулж байгаа нь. ©Хүүхдийг Ивээх Сан, 2017
“BEST” хөтөлбөрт хамрагдсан “Шинэ Монгол” Коллежийн баг төсөл боловсруулж байна © Хүүхдийг Ивээх Сан, 2017
“BEST” хөтөлбөрт хамрагдсан “Шинэ Монгол” Коллежийн баг төсөл боловсруулж байна © Хүүхдийг Ивээх Сан, 2017

Төслийн амжилт, үр дүн:

2017 оноос Хүүхдийг Ивээх Сан, Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран энтрепренер болох хүсэл эрмэлзэлтэй хүүхэд, залуусыг сургалт, гарааны бизнесний санхүүжилт, зөвлөх үйлчилгээгээр дэмжин ажиллаж байна. Анхны сургалт 2017 оны 3 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, 30 орчим сурагчийг хамарсан юм. 2017 оны 4 дүгээр зохион байгуулсан “Үндэсний Залуу Энтрепренер – 2017” тэмцээнд “BEST” хөтөлбөрийн 5 баг оролцсон бөгөөд эндээс шалгарсан 3 баг “Олон Улсын Залуу Энтрепренер – 2017” тэмцээнд оролцжээ. >>>Тэмцээний тухай мэдээг эндээс уншина уу.


Монголын 3 баг Ази, Европ, Америк тивийн 13 багтай хагас өдрийн турш өрсөлдөж, тэмцээн дуусах үед цоо шинэ бизнес төсөл бичин, түүнийгээ танилцуулсан видео гаргаж, бизнес бүтээгдэхүүнийхээ 3 хэмжээст загварыг ч хийж амжжээ. Ийнхүү ахлах ангийн сурагчид Монголоос анх удаа олон улсын түвшний энтрепренер тэмцээнд оролцсон түүх бичигдсэн юм.

Монгол сурагчид “BEST” хөтөлбөрт хамрагдан, олон улсын энтрепренер тэмцээнд оролцсоноор өөрсдөдөө төдийгүй дэлхий дахинд тулгарч буй асуудлыг шинэлэг аргаар шийдвэрлэх, шинжлэх ухаан, технологийн мэдлэгээ бодитоор хэрэглэх боломж гарчээ.
Хүүхдийн эрх ба бизнес хэрхэн уялдах вэ?