ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗАСАГЛАЛ

Хүүхдийн Эрхийн Засаглал хөтөлбөр  нь НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцээр баталгаажсан хүүхдийн эрхийг бодитойгоор хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай тогтолцоо буюу хүүхдийн төлөө сайн засаглалыг бий болгож, бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тус хөтөлбөр нь засаглалын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог дэмжсэн механизмыг бий болгох замаар хүүхдүүдийн амьдралд эерэг, тогтвортой өөрчлөлт гаргах зорилготой бөгөөд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн хяналт үнэлгээнд эрх эдлэгч хүүхдүүд болон иргэний нийгмийн оролцоог дэмжих, хүүхдийн эрхийн тухай ойлголтыг нэмэгдүүлж, үүрэг хүлээгчдийн чадавхийг бэхжүүлэх, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

"Children's participation is essential to good governance" wrote the members of Child Councils ©Save the Children

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТУУД:

Хүүхдүүдтэй хамтран эрхийнх нь нөхцөл байдлыг хянаж үнэлэх

  • НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт 3-р протоколыг хэрэгжүүлэх, механизмыг бий болгон, хөгжүүлэхэд бусад талуудтай хамтран ажиллах
  • НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцэд заасан хүүхдийн эрхүүдийг бодитой хангахад чиглэсэн бодлого, хөтөлбөрт конвенцийг цаашид хэрэгжүүлэх зөвлөмжийг тусгах чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагааг хүүхдүүд болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэгч сайн засаглалыг бэхжүүлэх

  • “Хүүхдэд ээлтэй сайн засаглал”-ын загварыг бий болгох, турших, хөдөө, хотод орон нутгийн захиргаанаас хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүүхдийн дуу хоолойг сонсож, хариуцлагатай хамтран ажилладаг, идэвхтэй оролцоог хангах үйл ажиллагааг дэмжих
  • Шийдвэр гаргах болон бодлого боловсруулах түвшинд хүүхдийн иргэний эрхийн асуудлаар нөлөөлөх, хүүхдүүд болон хүүхдийн байгууллагуудыг дэмжин ажиллаж байна.

Хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

  • Эрдэм шинжилгээний байгууллагууд, хүүхдүүд, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хүүхдийн төлөө төсвийн төлөвлөлт, хуваарилалт зарцуулалтад тэгш, хүртээмжтэй байдал, чанар, үр ашиг талаас нь хянаж үнэлэн, шийдвэр гаргагчдад нөлөө үзүүлэх
  • Хүүхэд, олон нийтэд төсөв санхүүгийн үйл явцад оролцох хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлж байна.
Young Voices shall be heard 2015 ©Save the Children
Young Voices shall be heard 2015 ©Save the Children

Төслийн амжилт, үр дүн:

  1. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд илгээсэн хөндлөнгийн нэмэлт илтгэлүүд
    Хүүхдүүдтэй хамтран эрхийнх нь нөхцөл байдлыг хянаж үнэлэх чиглэлд Хүүхдийг Ивээх Сан 2016 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын тавдугаар тайлан илтгэлтэй холбогдуулан хүүхдүүд болон ТББ-уудын 5 сүлжээдээс НҮБ- ын Хүүхдийн Эрхийн Хороонд илгээсэн Нэмэлт илтгэлүүдийг хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлыг удирдаж, аргазүйгээр дэмжин ажиллаж, хүүхдүүд болон ТББ-ын сүлжээдийн төлөөллийн хамтаар 2016 оны 10-р сард Швейцарь улсын Женев хотноо НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд тус тайланг амжилттай хэлэлцүүллээ.

    2.   “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгаа
    Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэгч сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлд Хүүхдийг Ивээх Сан 2017 онд “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааг хийсэн бөгөөд энэхүү судалгаагаар хүүхдийн эрхийн нөхцөл байдлын талаар нарийвчлан судлахыг зорьсон юм. Хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг тул түүнд хамааралтай аливаа асуудалд түүнийг оролцуулах, дуу хоолойгоо илэрхийлэх боломж олговол гаргаж буй шийдвэр хүүхдэд ээлтэй бөгөөд сайн хэрэгжинэ.  Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын есөн дүүргийн ерөнхий боловсролын 14 сургууль, түүний дотор тусгай хэрэгцээтэй хүүхдүүд суралцдаг хоёр сургуулийн 6, 8, 10-р ангийн 1,236 сурагчийг хамруулав.  Монгол Улсад хүүхдийн эрхийн хэрэгжилтэд зарим ахиц байгаа хэдий ч үүрэг хүлээгчдийн хувьд хийж, хэрэгжүүлэх ажил тун их байгааг “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгааны дүн харуулж байна.

    3. Хүүхдийн төлөөх төсөв
    Хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд Хүүхдийг Ивээх Сан 2014 онд “Хүүхдийн төлөөх төсөв” хэмээх зурагт гарын авлагыг боловсруулан гаргалаа. Улс, орон нутгийн төсвийн тухай мэдлэг хүүхдүүдэд яагаад чухал хэрэгтэй гэж? Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх үүргийг төр хүлээдэг. Тэгэхээр хүүхдийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаанд төрөөс тодорхой хөрөнгө мөнгийг төлөвлөж, хуваарилан зарцуулдаг билээ. Тэгэхээр улсын төсөв хөрөнгийг хэрхэн бүрдүүлж, зарцуулж, тайлагнадаг вэ гэдгийг маш сайн ойлгох, олны хүч хөрөнгөөр босч буй энэ мөнгөнөөс хэд нь хүүхдэд зориулагдаж, хэрхэн зарцуулагдаж, хүүхдэд яаж хүрч байгааг үнэлэн, улмаар төсвийг хэлэлцэх, зарцуулахад санал бодлоо хэлж, оролцож чаддаг болох нь чухал юм. Энэхүү гарын авлагад улсын болон орон нутгийн төсвийн талаарх ойлголт, төсвийн талаарх орон нутгийн сувгууд болон төсвийг хэрхэн бүрдүүлж хуваарилдаг, мөн хүүхдэд чиглэсэн төсвийн хуваарилалтад шинжилгээ хийх энгийн аргуудыг жишээ дасгалуудын хамт танилцуулсан болно.
Өсвөр