БОЛОВСРОЛ БОЛ АМЬДРАЛЫГ НАСАН ТУРШ ТЭТГЭХ БЭЛЭГ 

Хүүхэд бүр чанартай боловсрол эзэмшиж, 21-р зуунд амжилтанд хүрэх ур чадвар, мэдлэг эзэмших боломжийг нэмэгдүүлэхийн төлөө Хүүхдийг Ивээх Сан ажилладаг билээ. Бид сургууль болон орон нутагт суралцах дадлыг хөхүүлэн дэмжих, бодит мэдлэг олгох сургалт, хөтөлбөрүүдийг идэвхитэй дэмждэг. Мөн сургуулийн өмнөх боловсролоос эхлээд бүх шатны боловсролын чанарыг сайжруулах олон улсын болон үндэсний хууль, бодлого журмуудад нөлөөлж ажилладаг юм.

Нийслэл хот болон алслагдсан хөдөө орон нутагт бага боловсролын чанарыг сайжруулахад анхаардаг ©Хүүхдийг Ивээх Сан
Нийслэл хот болон алслагдсан хөдөө орон нутагт бага боловсролын чанарыг сайжруулахад анхаардаг ©Хүүхдийг Ивээх Сан

Асуудал, бэрхшээл:

Боловсролын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсоноор хүүхдүүдийг 6 настайд нь сургуульд элсүүлэх болсон. Энэхүү өөрчлөлт шинэчлэл нь алслагдсан хөдөөгийн малчин гэр бүлд хүүхдэдээ бага боловсрол эзэмшүүлэхэд ихээхэн хүндрэл учруулах болсон юм. Монгол орны хувьд хөдөө, хотгүй сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн гуравны нэг нь сургуулийн өмнөх боловсролын чанартай үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Иймд Хүүхдийг Ивээх Сан боловсролын байгууллагууд, орон нутгийн удирдлагуудыг хүүхдүүдэд сургуулийн өмнөх болон бага боловсролыг чанартай, хүртээмжтэйгээр хүргэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

How we help? 

Асуудал бэрхшээл

Ямар ч гамшиг, онцгой байдлын үед хүүхдийн боловсрол тасалдах ёсгүй гэж Хүүхдийг Ивээх Сан үздэг. Монгол орны хувьд хүүхдэд тулгардаг байгалийн гамшгийн гол эрсдэл нь зуд юм. Хүүхдүүд, ялангуяа малчин өрхийн хүүхдүүд зудын нөхцөл байдлаас шалтгаалан сэтгэл зүйн дарамтад орох, гэрээ санах, ээж аав болон мал сүрэгтээ санаа зовох, мал төллөх үеэр хичээл таслах, завсардах байдал үүсдэг. Мөн өвөлжилт, хаваржилт хүндэрсэн нөхцөлд гэртээ олон сар харьж чадаагүй хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрөөх өрөө дотуур байранд байдаггүй зэрэг олон сөрөг нөлөө үүсдэг байна. Тиймээс зудын улмаас малчдын хүүхдэд учирсан сөрөг нөлөөг боловсролоор дамжуулан бууруулах,  аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинд  боловсролыг тасалдуулахгүй эзэмшүүлэх, сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх, цаашдын чадавхийг хөгжүүлэх шаардлагатай байна.

Бэрхшээлийг даван гарахад бид хэрхэн туслаж байна вэ?