МОНГОЛ УЛСАД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ

Хүүхдийг Ивээх Сан нь “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-гийн санхүүжилттэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын газартай хамтран хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь орон нутаг дахь анхан шатны нэгж болох хүүхэд хамгааллын хамтарсан багуудыг чадавхжуулж, олон нийтэд хүүхэд хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлснээр хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилготой. Хүүхдийг хүчирхийлэл, дарамт, үл хайхрал ба мөлжлөгөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлснээр төрийн байгууллагын хүүхэд хамгааллын үйлчилгээ бэхжиж, сонгогдсон зорилтот орон нутаг дахь анхан шатны нэгжийн (хүүхэд хамгааллын хамтарсан багийн) хүүхэд хамгааллын үйлчилгээний механизм бүрдэж, олон нийтийн хүүхэд хамгааллын талаарх ойлголт нэмэгдэх юм.

Хүүхдийг Ивээх Сан хороо, багууд дахь хүүхэд хамгааллын хамтарсан багуудыг чадавхижуулахад анхааран ажиллаж байна.

Зорилтот хороодын хамтарсан баг:

  • Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23, 27-р хороо
  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2, 10-р хороо,
  • Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 9, 10-р хороо,
  • Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэбулган сумын 4-р баг
Зорилтот хамтарсан багуудын туршлага солилцох уулзалт ©Хүүхдийг Ивээх Сан, Архангай аймаг, 2017 он
Зорилтот хамтарсан багуудын туршлага солилцох уулзалт ©Хүүхдийг Ивээх Сан, Архангай аймаг, 2017 он

Төслийн үйл ажиллагаа:

Үйл ажиллагаа 1.

Үйл ажиллагаа 2.

Үйл ажиллагаа 3.

Үйл ажиллагаа 4 .

Хүүхэд хамгаалын хамтарсан багийн гишүүдийн чадавхийг бэхжүүлэх

Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн болон салбар дундын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах 

Олон нийтийн дунд хүүхэд хамгааллын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх 

Төслийн сургамж,  амжилтыг нэгтгэн холбогдох төрийн байгууллагуудад танилцуулах, нөлөөлөх

2016 оны амжилт, үр дүн

  • “Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдэд зориулсан гарын авлага”-ын багц боловсруулж, төсөлд хамрагдсан нэгж болоод аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдэд түгээв.
  • Хамтарсан багийн гишүүдэд зориулсан гарын авлагын багцад тулгуурласан сургалтын хөтөлбөрийг боловсруулан үндэсний хэмжээнд 30 сургагч багшийг бэлтгэв.
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээний маягтыг боловсруулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын А/42 тоот тушаалаар үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүллээ. Хүүхэд хамгааллын үйлчилгээний маягтыг хороо, баг, сумын түвшинд ажиллаж байгаа хамтарсан багийн гишүүд, нийгмийн ажилтнууд өдөр тутмын үйлчилгээндээ хэрэглэж байна.
  • Улаанбаатар хотын 6 хорооны нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүдэд ажлын байранд нь очиж, нийгмийн ажлын кейс менежмент, хамтарсан багийн талаар аргазүйн зөвлөгөө, аргазүйн дэмжлэгийг үзүүлэв. Нийт 60 хүн 77 удаагийн зөвлөгөөнд хамрагдав.
  • Гэр бүлийн болон эрсдэлийн үнэлгээ хийх, кейс менежмент, стресс менежментийн сургалтыг тогтмол зохион байгуулав. Ийнхүү зорилтот хороо, сумдын хамтарсан багууд хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх загвар болж байна.
    Хүүхэд хамгааллын хамтарсан багтай танилцаарай!