ЗУДАД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДЭД БОЛОВСРОЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, СУРГУУЛЬД ТҮШИГЛЭН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ

Дэлхийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэх гамшиг, аюулт үзэгдлийн тоо, давтамж жил ирэх тусам нэмэгдэж буйн улмаас олон сая хүн хохирч, амь насаа алдаж, улс орнууд эдийн засгийн хувьд асар их алдагдал хүлээж байна. Ямар ч гамшиг, онцгой байдлын үед хүүхэд янз бүрээр нэрвэгдэх, хүчирхийлэл дарамтанд өртөх эрсдэл нэмэгддэг. Монгол орны хувьд хүүхдэд тулгардаг байгалийн гамшгийн гол эрсдэл нь зуд юм. Иймд Хүүхдийг Ивээх Сан Япон Платформ /JPF/ байгууллагын санхүүжилтээр “Зудад өртсөн хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016 оноос хойш хэрэгжүүлж байна.

Төслийн зорилт:
Зудын улмаас малчдын хүүхдэд учирсан сөрөг нөлөөг боловсролоор дамжуулан бууруулах,  аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинд  боловсролыг тасалдуулахгүй эзэмшүүлэх, сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах цаашдын чадавхийг хөгжүүлэх юм. Энэхүү төслийн хүрээнд бидний төвлөрч байгаа гол үйл ажиллагаа нь:
1.    Хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх (гол төлөв малчдын хүүхдүүдэд)
2.    Сургуульд түшиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхийг  бэхжүүлэх юм.

Дотуур байрны сурагчид төслөөс олгосон утсаар олон сар уулзаагүй гэрийнхэнтэйгээ холбогдож байна. ©Хүүхдийг Ивээх Сан, Дорнод аймаг
Дотуур байрны сурагчид төслөөс олгосон утсаар олон сар уулзаагүй гэрийнхэнтэйгээ холбогдож байна. ©Хүүхдийг Ивээх Сан, Дорнод аймаг

Төслийн үе шатууд:
Төсөл нь 3 үе шатын дагуу зудад өртсөн Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Завхан, Баян-Өлгий аймгуудад хэрэгжсэн буюу хэрэгжиж байна.

Үе шат 1.  2016 оны 4-7 сар

Үе шат 2. 2016 оны 8 сар - 2017 оны 2 сар

Үе шат 3.  2017 оны 3 сар – 2018 оны 2 сар

Архангай, Өвөрхангай

Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар

Завхан, Архангай, Баян-Өлгий, Дорнод

  • Зудад өртсөн малчдын хүүхдүүдэд хүнсний бус тусламж
  • Зудын үеэр олон сар гэрээсээ хол байдаг сурагчдад боловсролын дэмжлэг
  • Малчин өрхийн хүүхдүүдэд боловсролын дэмжлэг
  • Сургууль дээр гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагагаа
  • Хүүхдэд ээлтэй аюулгүй орчинд боловсролыг тасалдалгүй эзэмшүүлэх
  • Сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа




Одоогийн үе шат:

Төсөл одоо 3-р үе шатдаа (2017 оны 3 сар – 2018 оны 2 сар) хэрэгжиж байгаа бөгөөд Архангай, Дорнод, Завхан, Баян-Өлгий аймагт дараах үйл ажиллагаанд төвлөрөн ажиллаж байна: 

1. Аюулгүй ээлтэй орчинд боловсролыг тасралтгүй эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх

  • Хүүхдэд ээлтэй сурах орчинг бий болгох
  • Боловсрол нөхөн олгох сургалт явуулах
  • Мөнгөн тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан боловсрол эзэмшихэд хэрэгтэй эд зүйлсээр дэмжих

2. Сургуульд түшиглэн Гамшгийн Эрсдэлийг Бууруулах

  • Сэтгэл зүйн Анхны Тусламжийн сургалтыг гамшгийн үеийн хүүхэд чиглэлээр явуулах
  • Сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах
Төслийн үеэр хийгдсэн гамшгаас сэргийлэх видео