6 НАСТНУУДАА ДЭМЖИХ НЬ 

Хүүхдийг Ивээх Сан “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2015 оноос хойш хэрэгжүүлж байна. Япон улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилттэй уг төсөлд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн 24 сургууль хамрагддаг юм. Төсөл нэгдүгээр ангид суралцагчид, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй сургуульд элсэн орсон, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн сургуульд дасан зохицох болон суралцах чадварыг сайжруулах зорилготой. 

Төслийн зорилтууд:

  1. Хүүхдийн суралцах чадварыг дэмжих талаар зорилтот сургуулийн бага ангийн багш нарын мэдлэг, ойлголт чадварыг сургалтад хамруулах замаар дээшлүүлэх
  2. Зорилтот сургуулиудад нэгдүгээр ангийн хүүхдийн суралцах чадварыг дэмжих ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдэд сургуульд дасан зохицох, суралцах чадвар эзэмшихэд туслах бүтэц, тогтолцоо бүрдүүлэх
  3. Хүүхдийн суралцах чадварыг дэмжих талаар эцэг эх асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан сургалт сурталчилгааны ажлууд зохион байгуулах
  4. Төслийн үр дүнд амжилттай хэрэгжсэн загвар, үйл ажиллагааг сурталчлах, төрийн бодлогод тусгах
6 настнуудын суралцах үйл явц © Хүүхдийг Ивээх Сан
6 настнуудын суралцах үйл явц © Хүүхдийг Ивээх Сан

Төслийн амжилт, үр дүн:

  • Бага ангийн 1176 багшид шат дараалсан сургалтуудыг зохион байгуулав.
  • Эдгээр багш нар сургалтын идэвхтэй аргазүйгээр дамжуулан нийт 36,000 гаруй хүүхдийн суралцах чадварт дэмжлэг үзүүлэв.
  • Сургуулиуд шинэлэг бодлоготой болж, загвар сургууль болохоор зорилт тавин ажиллаж байна.
  • Сурагчдын суралцах үйл явцыг дэмжих олон төрлийн үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, тэдгээрт 31,000 орчим эцэг эхчүүд хамрагдав.
  • БСШУСЯ-тай хамтран нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр болон түүнд хэрэглэдэг Дасгал ажлын дэвтрийг шинэчлэн боловсруулж, уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна.

2018 оны 3 дугаар сар гэхэд энэхүү төслийн үр шимийг 28,664 хүнд шууд, 121,500 хүнд шууд бусаар хүргэхийн тулд Хүүхдийг Ивээх Сан хичээнгүйлэн ажиллаж байна. 

Төслийн танилцуулга видео