Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Хүүхдийг Ивээх Сан оролцоно

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Хүүхдийг Ивээх Сан оролцоно

 ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Хүүхдийг Ивээх Сан оролцоно
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн Эрсдэлийг Бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр Тогтвортой хөгжлийг хангах нь” уриан доор 2018 оны 7 дугаар  сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Тус бага хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн эхний гурван жилийн хэрэгжилт, Азийн бүсийн төлөвлөгөө, Гамшгийн Эрсдэлийг Бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн амлалт,үүрэг, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэх юм.

Хүүхдийг Ивээх Сан энэхүү бага хуралд ихээхэн үүрэгтэй оролцож байна. Бидний гол зорилго бол хүүхдийн дуу хоолойг шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчдод хүргэх, гамшгийн эрсдэлийг бууруулах болон даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой саналуудыг дэвшүүлэх явдал юм.
Эрхэм сэтгүүлч Таныг дараах үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, мэдээ, мэдээлэл авахыг урьж байна.
Үүнд:

1. Хүүхэд, залуучуудын уулзалт. Азийн есөн орны хүүхэд, залуучууд өөр өөрсдийн улс оронд үндэсний зөвлөгөөнөө хийж тус тусын уриалгыг гаргасан бөгөөд манай улсын хүүхэд, залуус ч өнгөрөгч 5 дугаар сард Найрамдал төвд цуглан хуралдаж уриалгаа гаргасан. Энэхүү уулзалтаар эдгээр орнуудын үндэсний зөвлөгөөнүүдээс гаргасан “Хүүхэд, залуучуудын нэгдсэн уриалга”-ыг нэгтгэн хэлэлцэх юм.

Оролцогчид: НҮБ-ын Хүүхэд Залуучуудын Үндсэн Бүлэг, Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн Зөн ОУБ, НҮБ-ын Хүүхдийн Сан
Хэзээ: 7 дугаар сарын 2, Даваа гараг, 09.00-13.00 цагт
Хаана: НҮБ-ын хурлын танхим

Хариуцаж буй хүн: Хүүхдийг Ивээх Сангийн Хүмүүнлэгийн хөтөлбөрийн менежер Б.Бүрэнжаргал, 99031842

2. Хүүхэд, залуучуудын байгууллагуудын зөвлөгөөн.
Хүүхэд, залуучуудын байгууллагууд 2016 онд Азийн сайд нарын бага хуралд гаргах үндэсний зөвлөгөөнүүдээс гаргасан “Хүүхэд, залуучуудын нэгдсэн уриалга”-ыг нэгтгэн хэлэлцэх юм. Оролцогч талууд гаргасан мэдэгдлээ 7 дугаар сарын 6-ны өдрийн хаалтын нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулах бөгөөд энэ  нь Азийн сайд нарын бага хурлаас гарах гурав дахь баримт бичиг болох  юм.

Хэзээ: 7 сарын 3, Мягмар гараг, 09.00-13.00
Хаана: Туушин зочид буудал, Сүлд танхим (Өрөө № 3)

Хариуцаж буй хүн: Хүүхдийг Ивээх Сангийн Хүмүүнлэгийн хөтөлбөрийн менежер Б.Бүрэнжаргал, 99031842

3.”Хүүхэд-төвтэй гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа” салбар хуралдаан. Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран зохион байгуулна.
Хэзээ: 7 дугаар сарын 4-ний өдөр, 09.00-10.00
Хаана: Туушин зочид буудал, 5 давхарт, Соёмбо танхим (Өрөө №1)

Хариуцаж буй хүн: Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Э.Оюунмаа, 99135150


4. “Хүүхэд төвтэй Сургуулийн цогц аюулгүй байдлыг хэрэгжүүлсэн сайн туршлага, шинэлэг санаачлага дээр тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь” сэдэвчилсэн хуралдаан. Аюулгүй сургууль Ази-Номхон далайн Холбоотой хамтран зохион байгуулна.
Хэзээ: 7 дугаар сарын 4-ний өдөр, 11.30-12.30
Хаана: Туушин зочид буудал, 5 давхарт, Соёмбо танхим (Өрөө №1)

Хариуцаж буй хүн: Хүүхдийг Ивээх Сангийн мэргэжилтэн Л.Марта, 99086393
Архангай аймгийн Хашаат сумын 9 дүгээр ангийн сурагч Л.Болортуяа илтгэл тавина. Яриа өгөх боломжтой.


5.”Гамшгийн үеийн Хүүхэд хамгаалал ба сэтгэл зүйн анхны тусламж” салбар хуралдаан. Хүүхдийг Ивээх Сан дангаараа зохион байгуулна.
Хэзээ: 7 дугаар сарын 4-ний өдөр, 16.30-17.30
Хаана: Туушин зочид буудал, 5 давхарт, Соёмбо танхим (Өрөө №1)

Хариуцаж буй хүн: Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Б.Дарьханд, 99092191


6.”Нотолгоонд суурилсан, практикт чиглэсэн бүх түвшний хамтын ажиллагаа”
Боловсролын салбарын гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн эвсэлтэй хамтран зохион байгуулна
Хэзээ: 7 дугаар сарын 5-ны өдөр, 09.00-10.00
Хаана: Туушин зочид буудал, 4 давхарт, Сүлд танхим (Өрөө №2)

Хариуцаж буй хүн: Хүүхдийг Ивээх Сангийн мэргэжилтэн Л.Марта, 99086393


7. “Азийн орнуудад аюулгүй сургуулиудыг бий болгох нь” сэдвээр салбар хуралдаан
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гамшгийн Менежментийн Хүрээлэн
Хэзээ: 7 дугаар сарын 5-ны өдөр, 11.30-12.30
Хаана: Туушин зочид буудал, 4 давхарт, Сүлд танхим (Өрөө №2)

Хариуцаж буй хүн: Хүүхдийг Ивээх Сангийн мэргэжилтэн С.Тамир, 95056560
Дорнод аймгийн Сэргэлэн сумын 9 дүгээр ангийн сурагч Т.Өүлэн илтгэл тавина. Яриа өгөх боломжтой.

8. “Гамшигт тэсвэртэй орон нутгийг бий болгох, эрсдэлийн талаар мэдлэгтэй, гамшигт бэлэн залуу үе” сэдвээр салбар хуралдаан
НҮБ-ын Хүүхэд Залуучуудын Үндсэн Бүлэг
Хэзээ: 7 дугаар сарын 5-ны өдөр, 10.15-11.15
Хаана: Туушин зочид буудал, 4 давхарт, Сүлд танхим (Өрөө №2)

Хариуцаж буй хүн: Хүүхдийг Ивээх Сангийн мэргэжилтэн С.Тамир, 95056560

9. Үзэсгэлэн, Хүүхдийг Ивээх Сангийн асар
Хэзээ: 7 дугаар сарын 4-5-ны өдөр, 9.00-17.00
Хаана: Чингисийн талбай

Хариуцаж буй хүн: Хүүхдийг Ивээх Сангийн мэргэжилтэн Ч.Мөнгөнтуяа, 95775077







Дэлгэрэнгүй мэдээлэл, зураг, бичлэгийг: А.Дэлгэрмаа 88919395, М.Хулан 99081716



Түгээх: