Өвөрхангай аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо байгуулах талаар зөвлөлдлөө

Өвөрхангай аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо байгуулах талаар зөвлөлдлөө

Энэхүү хурлаар Өвөрхангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо байгуулах талаар  оролцогчид мэдлэгтэй болж, холбоо байгуулах хүсэлтийг Монголын Эцэг эхийн холбоонд явуулах бэлтгэл хангагдаад байна. Мөн орон нутгаас батлагдан хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих хөтөлбөр болон бодлогын бичиг баримтуудын талаар эцэг эхчүүдийн мэдлэг нь нэмэгдсэн төдийгүй Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж байгаа  “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг  дэмжих нь” төслийн талаар ойлголттой болжээ.

Хүүхдийг Ивээх Сан Өвөрхангай аймагт боловсролд тэгш хамруулах төсөл хэрэгжүүлж байна
Хүүхдийг Ивээх Сан Өвөрхангай аймагт боловсролд тэгш хамруулах төсөл хэрэгжүүлж байна

Уулзалтаас гарсан саналууд:
•    Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдүүдийн Эцэг Эхчүүдийн Холбооны нэр ямар байх, өөрийн байртай байх эсэх, данстай байх эсэхийг хэлэлцэж, Удирдах Зөвлөлийн гишүүд хэн байж болох талаар эцэг эхчүүд саналуудаа хэлсэн. 
•    Мөн тус эцэг эхийн холбоо нь гишүүнчлэлтэй байх нь зүйтэй гэсэн санал эцэг эхчүүдээс гарсан.
•    Идэвх, оролцоо сайтай эцэг эхчүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдээр сонгох тухай саналууд гарсан.
•    Эцэг эхчүүд өөр өөрийн чадвар, мэргэжилд тулгуурлан бие биеэ дэмжиж ажиллах хэрэгтэй байгаа талаар тус тус саналууд гарсан.

Гарсан үр дүн:
•    Эцэг эхчүүд аймаг орон нутагт хэрэжиж байгаа хөтөлбөрүүдийн талаар мэдлэг нэмэгдсэн. Өвөрхангай аймгийн “ Хөгжийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах” дэд хөтөлбөр 2012-2016 он хүртэл амжилттай хэрэгжээд орон нутгийн удирдлагуудад үр дүнгээ танилцуулахад аймгийн ИТХ–аас энэ хөтөлбөрийг дэмжин, дахин үргэлжлүүлэх санал гаргаж “Адил боломж” гэсэн шинэ хөтөлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр дэд хөтөлбөр боловсруулагдан хэрэгжээд явж байна. Мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих талаар 4 заалттай нэг зорилт тусгагдсан байдаг талаар дэлгэрэнгүй мэдээллийг эцэг эхчүүд авсан.
•    ХБХЭЭХолбоог байгуулах талаар 100 хувь дэмжихээ илэрхийлж, холбоо байгуулахад шаардлагатай бичиг баримтууд бүрдүүлэх бэлтгэл ажлуудыг хийхээр хуваарилан авлаа.
•    Оролцогч бүх эцэг эхчүүд хоорондоо танилцаж, туршлагаа хуваалцсан нь цаашдаа  эцэг эхчүүд хоорондоо илүү нягт хамтран ажиллахад дэмжлэг болох ажил болсон.
•    Төрийн байгууллагууд  цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих талаар ямар үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай байгаа талаар  болон эцэг эхчүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар эцэг эхчүүд саналуудаа өгсөн.
•    Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Эцэг эхийн Холбоо байгуулах талаар хэлэлцэж, санал хураасан ба холбооны Удирдах Зөвлөлийн дарга болон  гишүүдээ сонгосон.  
•    Оролцогч эцэг эхчүүд Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж байгаа  “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг  дэмжих нь” төслийн талаар мэдээлэл авсанаар хэрхэн хамтран ажиллаж болох талаар ойлголттой болсон.

Мэдээ, гэрэл зургийг бэлтгэсэн:

Хүүхдийг Ивээх Сангийн Өвөрхангай аймгийн салбарын мэргэжилтэн Г.Батцэцэг

Түгээх: