Архангай аймагт хүүхэд хамгааллын төслийн II шат үргэлжилж байна

Архангай аймагт хүүхэд хамгааллын төслийн II шат үргэлжилж байна

“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” (II үе шат) төслийг 2018-2022 он хүртэл хамтран хэрэгжүүлэх тухай Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Мицуаки Тоёода болон Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Өсөхбаяр нар харилцан ойлголцож санамж бичгийг байгууллаа.

©А.Дэлгэрмаа/Хүүхдийг Ивээх Сан
©А.Дэлгэрмаа/Хүүхдийг Ивээх Сан

Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Өсөхбаяр: “Манай аймагт 2015-2018 онд хүүхэд хамгааллын төсөл амжилттай хэрэгжүүлж, баг, сумдын хамтарсан багуудыг ур чадвараар хангасанд бидний зүгээс талархаж байдаг. Манай аймагт гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудал сэтгэл түгшээж байна. Тиймээс бид аймгийн түвшинд зөвлөгөөн зохион байгуулж, асуудлыг оновчтой шийдэх тухай зөвлөлдөн, тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. Цаашид Хүүхдийг Ивээх Сангийн хүүхэд хамгааллын төслийг бүх талаар дэмжих болно.” гэсэн юм.

#ХүүхдийгИвээхСангийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Мицуаки Тоёода хариу талархал илэрхийлээд, хүүхэд хамгааллыг бэхжүүлэхэд орон нутгийн хүчин чармайлт, хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

“Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн эхний үе шат 2015- 2018 оны хооронд Улаанбаатар хот болон Архангай аймагт амжилттай хэрэгжсэн юм. Төслийн хоёрдугаар үе шат ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2022 он хүртэл сонгогдсон 16 сум, баг, хороодод хэрэгжих ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Архангай, Дорнод аймаг болон Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/хэлтэс, төсөлд хамрагдахаар сонгогдсон хамтарсан багууд хамтран ажиллаж байна. Төслийн явцад бий болсон үр дүн, сайн туршлагуудыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр талууд хамтран ажиллаж байна.

Түгээх: