Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх төсөл үр дүнгээ хэлэлцлээ /Баян-Өлгий аймаг/

Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх төсөл үр дүнгээ хэлэлцлээ /Баян-Өлгий аймаг/

Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх төслийн үр дүнгийн хуралд Баян-Өлгий аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл, Онцгой байдлын газрын дарга Б.Анхбаяр, Хүүхдийг ивээх сангийн сайн дурын ажилтан М.Маки, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн ажилтан Э.Дуламсүрэн, зураглаач Д.Давааням, аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн А.Ерболат, мэргэжилтэн Р.Авжат, Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын дарга М.Альфараби, Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн З.Азат, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга А.Тогтау, тус газрын мэргэжилтэн Е.Айдын, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Х.Жагсалаг, Баяннуур сумын Засаг дарга С.Берик, Цэнгэл сумын ЗДТГ-ын дарга Б.Ерболат, Булган сумын Санхүүгийн албаны дарга Ж.Төлеухан, Баяннуур, Цэнгэл сумдын багийн Засаг дарга нар болон тус сумдын малчид оролцов.

А.Гылымхан /Баян-Өлгий аймгийн Засаг дарга/
А.Гылымхан /Баян-Өлгий аймгийн Засаг дарга/

А.Гылымхан /Баян-Өлгий аймгийн Засаг дарга/: Хүүхдийг ивээх сангаас тус аймагт хэрэгжүүлсэн хоёр төсөл хоёулаа амжилттай хэрэгжсэнийг дурдаж, өнгөрсөн оны 7 дугаар сард Өлгий сумд болсон үерийн гамшигт нэрвэгдсэн олон хүүхэдтэй, эмзэг бүлгийн өрхүүдийн 680 гаруй хүүхдэд тус сангаас дэмжлэг үзүүлж, сурч боловсрох боломжоор нь ханган  хүүхэд тус бүрт 200,000 төгрөг олгосон явдалд талархсанаа илэрхийлэв. Мөн Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн хоёр дахь төсөл болох “Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх” төслийг хэрэгжүүлэх хүрээнд тус аймагт судалгаа явуулж Цэнгэл, Булган, Баяннуур сумдад малын тэжээл болон мөнгөн тусламж үзүүлсэн нь эмзэг бүлгийн малчид, ард иргэд  зудаас урьдчилан сэргийлэхэд, томоохон дэмжлэг болсныг онцлов. Хүүхдийг ивээх сангаас Баян-Өлгий аймагт хэрэгжүүлсэн хоёр төслийн хүрээнд нийт 200 гаруй сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн, ард иргэдийн сайшаалыг хүлээсэн, үр дүнтэй, амжилттай сайн хэрэгжсэн арга хэмжээнүүд болсныг баяртайгаар дуулгав.

Аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр
Аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр

Б.Анхбаяр /Аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа/: Аймгийн үерт нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах, мөн зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын байгууллагаас ирсэн тусламжийг түгээх, аюулгүй байдлыг хангах, сумдад очиж тараалтын ажлыг зохион байгуулахад Хүүхдийг ивээх сангийн ажилтнуудад аймгийн Онцгой байдлын  газрын зүгээс  дэмжлэг үзүүлж ажилласныг дурдав. Хүүхдийг ивээх сангаас тус газрын гамшигтай тэмцэх чадварыг бэхжүүлэх тал дээр анхаарч, техник, багаж хэрэгслийн нөхөн хангалтад дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлж, цаашид аймгийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдэд Хүүхдийг ивээх сантай хамтран ажиллаж туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн ажилтан Э.Дуламсүрэн
Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн ажилтан Э.Дуламсүрэн

Э.Дуламсүрэн /Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн ажилтан/: Хүүхдийг ивээх сангийн талаар товч мэдээлэл болон “Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь” төслийн талаарх танилцуулгыг хийв. Үүнд: Тус төслийг 2018.12.29-2019.02.11-ний өдрүүдэд Английн Старт сангийн санхүүжилтээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Булган, Баяннуур сумдад  тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, арилжааны банкны тооцооны төвүүд болон төсөл хэрэгжсэн сумдын ИТХ-тай хамтран хэрэгжүүлсэн. Төсөлд тус аймгийн Баяннуур сумаас 115 өрх, Цэнгэл сумаас 137 өрх, Булган сумаас 153, нийт 408 өрх хамрагдсан ба төслийн шалгуурын дагуу өмнө дурьдсан малчин өрх тус бүрт 240,000 төгрөгийн тусламж хүргэсэн (200 кг хивэг, 155,000.0 төгрөгийн мөнгөн тусламж) Тусламжийг айл өрхөд хүргэхэд дараах асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлон хэлэлцүүлэв. Үүнд: өрхүүдийн сонгон шалгаруулалтын талаар малчдад үнэн бодитой мэдээллийг хүргэх, тусламжид хамрагдах боломжтой өрхүүдийг анхан шатанд иргэд, олон нийтийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, өвөлжилтийн хүндрэлийн бэлтгэл ажлын талаарх төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэдгийг тус тус онцлов.

Хурлыг аймгийн Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн З.Азат удирдлаа.
Хурлыг аймгийн Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн З.Азат удирдлаа.
Хурлаас гарсан үр дүн

Үр дүнгийн уулзалтын эцэст уулзалтад оролцож буй иргэд, албан хаагчид 5 бүлэгт хуваагдсан санал бодлоо солилцож дараах саналуудыг гаргав. Үүнд:

    1. Малчид өөрсдөө байгалийн уур амьсгалын өөрчлөлтөд зохицож амьдрах;
    2. Малчдын хандлагыг өөрчлөх;
    3. Тусламж үзүүлэх эмзэг бүлгийн өрхүүдийн эздийг зөв сонгох;
    4. Тусламж, дэмжлэгийг сонгогдсон эзэнд нь шууд хүргэх;
    5. Мал тарга хүчээ хаврын саруудаас эхэлж авахад малчид анхаарал тавьж ажиллах;
    6. Зудын эрсдэлийг цаг агаарын байдалтай уялдуулан эртнээс үнэлж малчид, иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэлж байх;
    7. Малчдын амьжиргааны түвшинг тодорхойлж (доогуур, дээгүүр, сайн), доогуур бүлгийн ард иргэдтэй туулж ажиллах;
    8. Малын хашаа, хорооны багтаамж, бэлчээрийн даацыг тодорхойлох;
    9. Төр засгаас шийдвэрлэх санхүүгийн болон санхүүгийн бус асуудлуудыг шат шатын удирдлагын хэмжээнд хэлэлцэх;
    10. Шинжлэх ухаан, цаг уурын мэдээ, мэдээллээр малчид, иргэдийг хангаж ажиллах;
    11. Отроор байрлах газар нутгийн онцлогийг судалж түр суух байр, хашааны асуудлыг эртнээс шийдвэрлэх;
    12.  Оторт явах хүмүүсийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах;
    13. Малын мах, махан бүтээгдэхүүний экспортын асуудлыг малчдад тохиромжтой байдлаар зохион байгуулах;
    14. Амьжиргааг хамгаалах бэлтгэл байдлын үнэлгээг гаргах;
    15. Хуваарилагдсан өвс, тэжээлийг олгохдоо малчдын амьжиргааны түвшнийг харгалзан үнэгүй буюу хөнгөлөлттэй үнээр олгох;

Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга А.Тогтау
Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга А.Тогтау

Мэдээг бэлтгэсэн: Э.Дуламсүрэн /Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн ажилтан/

Түгээх: