Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий аймгуудад нийгмийн эгэх хариуцлагын дэд төслүүд хэрэгжинэ

Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий аймгуудад нийгмийн эгэх хариуцлагын дэд төслүүд хэрэгжинэ

Хүүхдийг Ивээх Сан нь “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг сайжруулах” төслийн 2-р үеийг хэрэгжүүлэгч болохынхоо хувьд төслийн бичиг баримт, логфрэйм болон төсөв зэргийг сайжруулах зорилгоор дэд төслүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн бид төслийн гол бичиг баримтууд болох гэрээ, Төсөл хэрэгжүүлэгчдийн чиг үүргийн хүрээ,  Байгаль орчин нийгмийн хариуцлагын хүрээ зэргийг боловсруулсан бөгөөд ТББ-тай гэрээ хийхэд шаардлагатай бусад бэлтгэл ажлуудыг хийсэн билээ. Дэлхийн Банк нь Хүүхдийг Ивээх Сантай 2019 оны 2 сарын 25-нд гэрээ байгуулсан болно. Бид төслийн үйл ажиллагааны журам, санхүүжилт, тайлагналтын бодлого, журам зэргийг төсөл хэрэгжүүлэгч ТББ-уудад танилцуулсны дараагаар 2019 оны 3 сарын 14-нд Ардчиллын Боловсролын Төв ТББ болон 3 сарын 15-нд МОНФЕМНЭТ Үндэсний Сүлжээ ТББ-тай тус тус гэрээ байгуулсан болно. Гэрээ байгуулсан тус ТББ-ууд нь орон нутагт төсөл хэрэгжүүлэгч ТББ-уудтайгаа хамтран Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий аймгуудад нийгмийн эгэх хариуцлагын дэд төслүүдийг хэрэгжүүлэх юм.
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн хувьд төслийн бэлтгэл ажлыг хийж, төсөлд хамрагдах зорилтот сургуулиудыг сонгож, багшийн ажлын ачаалал, сургуулийн цахим хэрэглээ, эцэг эхийн оролцооны талаарх суурь судалгааг боловсруулаад байна.

Сүхбаатар аймгийн хувьд төслийн бэлтгэл ажлыг хийж, хүүхдийн шүдний өвчлөлийг тодорхойлж, түүнийг бууруулахад эцэг эхийн оролцооны санал асуулга авсан бөгөөд энэхүү судалгаанд зорилтот 8 сумын нийт 262 эцэг эх, 329 өсвөр насны хүүхэд суурь судалгаанд хамрагдсан. Зорилтод 8 сумын нийт 570 хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн талаарх мэдээллийг өгсөн.

Хэнтий аймгийн хувьд төслийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн бөгөөд орон нутгийн ТББ-тай гэрээ байгуулах ажлыг хийж байна. Үүний хүрээнд, үндэсний ТББ нь Хүүхдийн аюулгүй байдлыг хангах бодлого, Төсөл хэрэгжүүлэгчдийн чиг үүргийн хүрээ, Санхүүжилт ба тайлагналтын гарын авлага зэрэг баримт бичгийг Орон нутгийн ТББ-д танилцуулж, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай ажлыг хийж байна. Төслийн үйл ажиллагааны нарийвчилсан дахин төлөвлөлтийг орон нутгийн ТББ-тай хамтран хийж байна.

Түгээх: