"ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ ЦОМ" ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН-Д ИРЛЭЭ

Аав Ээжид зориулсан зөвлөмж номыг эрхлэн гаргаж, нийгэмд хүүхэд хүмүүжүүлэх зөв хандлага төрүүлэн, хүүхдийн сайн сайхны төлөө тууштай ажиллаж байгаад талархал илэрхийлэн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газраас #ХүүхдийгИвээхСанд "ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ" цомыг гардуулан өглөө.
*** *** ***

Хүүхдийг Ивээх Сан-гаас энэ оны 5 дугаар сард гаргасан “ААВ ЭЭЖИЙН НОМ” нь эцэг эхчүүдийн дунд эрэлт ихтэй байгаа юм. Манай улсад үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд нь эцэг эхчүүдэд туслаж дэмжих тогтолцоо сул байдаг. Ялангуяа залуу эцэг эхчүүд хүүхэд өсгөн хүмүүжүүлэхдээ барьц алдах нь түгээмэл бөгөөд хаанаас тусламж хүсэх, зөвлөгөө авахаа мэдэхгүй тохиолдол олон гардаг. Тиймээс Хүүхдийг Ивээх Сангаас хүүхдээ эерүү зөөлөн аргаар өсгөн хүмүүжүүлэх тухай монгол уламжлалд тулгуурлан бичсэн энэхүү зөвлөмж номыг нийт эцэг эхчүүддээ зориулан гаргасан юм.

“ААВ ЭЭЖИЙН НОМ”-ноос та бүхэн хүүхдийн насны онцлог, тухайн насны онцлогт тохирсон байдлаар хэрхэн харилцах тухай, монголчууд үр хүүхдээ ямар аргаар, яаж өсгөн хүмүүжүүлдэг байсан уламжлал, ардын сурган хүмүүжүүлэх ухааны арга барил, туршлага сургамжийг олж авах болно. Түүнээс гадна хүүхдээ интернет, хэвлэл мэдээллийн хортой контентийн нөлөөнөөс хэрхэн хамгаалах вэ зэрэг орчин үеийн нийгэмд хүүхэд хүмүүжүүлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг даван туулахад гарцуудыг зааж өгөх юм. Мөн “ААВ ЭЭЖИЙН НОМ”-нь хүүхдийн сэтгэлийг төлөвшүүлэх, амьдралын нарийн харилцаанд сургахад онцгойлон зориулсан ном хэмээн номын зохиолчдын нэг Монгол Улсын Гавъяат багш Ц.Түвшинтөгс дүгнэжээ.

ААВ ЭЭЖИЙН НОМ маань Аз Хур, Мажестик, Интерном номын дэлгүүрүүдэд цөөн хувь үлдсэн бөгөөд дуусахаас нь өмнө амжиж аваарай, эцэг эхчүүд ээ.
Түгээх: