Афганистан дахь хүүхдийг ивээх сан халдлагад өртлөө

Афганистан дахь хүүхдийг ивээх сан халдлагад өртлөө

©Хүүхдийг Ивээх Сан
©Хүүхдийг Ивээх Сан

2018 оны 01 сарын 24-нд Афганистан улсын Жалалабад хот дахь Хүүхдийг Ивээх Сангийн байранд гарсан террорист халдлагын улмаас 4 албан хаагч амь насаа алдан аймшигт хэрэг гарлаа. Бусад ажилтнуудыг аюулгүй газар хүргэсэн бөгөөд шархадсан хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Хүүхдийн амь нас, сайн сайхны төлөө ажиллаж байхдаа харамсалтайгаар амь үрэгдсэн Хүүхдийг Ивээх Сангийн Афганистан дахь албан хаагчдын ар гэрийнхэн, дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна.

Хүмүүнлэгийн ажилтнуудын эсрэг зохион байгуулсан террорист халдлагыг Хүүхдийг Ивээх Сан хатуу зэмлэн буруутгаж байна. Энэхүү зэрлэг балмад дайралт нь хүүхдүүдийн амар тайван, аюулгүй амьдралын төлөө илүү хичээж ажиллах ёстой гэдгийг бидэнд сануулж байна.

Афганистан улс нь хүүхэд болон хүмүүнлэгийн ажлуудад хамгийн аюултай улс орнуудын нэг юм. Хүүхдийг Ивээх Сан 1976 оноос хойш тус улсад хүүхдийн сайн сайхан, хүнс тэжээл, боловсрол, хамгааллын төлөө ажиллаж байна. Лхагва гаригийн эмгэнэлт явдлын улмаас Афганистаны 1 сая 400 мянган хүүхдэд хүрдэг Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрүүд тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаа юм. Гэвч Хүүхдийг Ивээх Сан Афган хүүхдүүдийн эрх ашиг, аюулгүй байдлын төлөө хөтөлбөрүүдээ богино хугацаанд сэргээхээр ажиллаж байна. Бид хүүхдүүдийн төлөө хүчтэй хэвээр байх болно.

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан

Бид хүүхдүүдийн төлөө хүчтэй хэвээр байна.©Хүүхдийг Ивээх Сан
Бид хүүхдүүдийн төлөө хүчтэй хэвээр байна.©Хүүхдийг Ивээх Сан
Түгээх: