Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгино-Хайрхан дүүрэг болон Сэлэнгэ, Баянхонгор аймгуудын төрийн өмчийн цэцэрлэгүүд, өрхийн эмнэлгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан дэд бүтцийн засварын ажлын техникийн зураг, барилгын хяналтын хуудас, шаардагдах төсвийг боловсруулах ажлыг хийх гүйцэтгэгчийг шалгаруулах
СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
Японы Хүүхдийг Ивээх Сан нь хүүхдийн эрхийг хангах түүнийг хэрэгжүүлэх замыг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, шашны бус, олон улсын төрийн бус байгууллага юм. Бид хүүхэд бүрийг эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой.
ХИС-н Монгол дахь Хөтөлбөр нь 2024 оноос эхлэн Япон улсын Гадаад Харилцааны Яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд 2026 онд шинээр хамрагдах Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгино-Хайрхан дүүрэг болон Сэлэнгэ, Баянхонгор аймгуудын төрийн өмчийн цэцэрлэгүүд, өрхийн эмнэлгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнд зориулсан дэд бүтцийн засварын ажлыг хийнэ. Энэхүү 2026 онд хийгдэх дэд бүтцийн засварын ажлын техникийн зураг, барилгын хяналтын хуудас, шаардагдах төсвийг боловсруулах зөвлөх ажлыг хийх шаардлагатай байгаа тул сонирхсон байгууллага, компаниудыг оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй удирдамж ажлын даалгавартай энэхүү холбоосоор орж танилцан дараах материалуудыг ирүүлнэ үү.
- Шалгаруулалтад оролцох хүсэлт илэрхийлсэн албан захидал
- Байгууллагын танилцуулга, анкет, гол хариуцах хүний мэдээлэл
- Ижил төстэй ажлыг зохион байгуулж байсан туршлага (мэдээлэл, жишээ болохуйц ажлууд)
- Үнийн санал
Материал хүлээн авах хугацаа:
Дээрх материалуудыг БИТҮҮМЖЛЭН оролцож буй сонгон шалгаруулалтын нэрийг тодорхой бичээд дараах хаягаар 2025 оны 5-р сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ..
Үнийн санал ирүүлэх хаяг: ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Аризона төвийн 4-р давхарт Утас: 329365, 329371
Нийтэлсэн:
2025-05-16