Ойн ёслол

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан 30 жилийн ойн ёслолоо 2024 оны 11 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод тэмдэглэлээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага, ажилтнуудаас гадна Монгол улсын төр, захиргааны болон олон улсын байгууллагуудынудирдлага, хамтрагч талууд хүүхэд багачуудын төлөөлөл зэрэг 200 гаруй зочид оролцов.

УИХ-ын гишүүн С.Зулпхар, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ нар манай ойн арга хэмжээнд оролцов. Түүнчлэн, Олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамнаас Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайт, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Каритас ОУБ-ын суурин төлөөлөгч Яана Зилкова, ЖАЙКА-гийн дэд захирал Токүжи Ёшимура, ЖАЙКА-гийн төлөөлөгч Риса Ханато, ЖАЙКА-гийн менежер Мотай Акико, JCS Монгол компанийн захирал Сэм Биро, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Даниел Квеку Сэм, ADRA байгууллагын дарга Асем Байтик, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг, Монгол дахь ПИН-ийн дарга Б.Мөнгөнхишиг нарын зэрэг хүмүүс, Хүүхдийг Ивээх Сангийн үе үеийн ажилтнууд уригдан оролцлоо.

Хүндэт зочдын мэндчилгээ

Зургийн цомог

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн 30 жилийн ойд зориулсан Баримтат кино

Хүүхдийн төлөөх ажил үйлсээрээ тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид Хүүхдийг Ивээх Сан дэлхийд 1919 оноос, Монголд 1994 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал руу чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж, Монголын хүүхэд багачуудын сайн сайхны төлөө ажиллаж ирлээ. Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн 30 жилийн ойд зориулсан баримтат киног та бүхэнд хүргэж байна.

Монгол Улс дахь Хүүхдийг Ивээх Сангийн 30 жилийн ойд зориулсан шуудангийн марк

Хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч олон улсын байгууллагуудын нэг Хүүхдийг Ивээх Сан 1919 онд байгуулагдсан бөгөөд шашин, улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийг Ивээх Сан хөгжиж ирсэн түүхийн явцдаа улс орнуудад нийгэм, улс төрийн томоохон өөрчлөлт болох үед, мөн онцгой нөхцөл байдалд хүүхэд болон хүүхдийн эрхийг хамгаалахын зэрэгцээ урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж ирсэн.

Хүүхдийг Ивээх Сан Монгол Улсад 1994 онд үйл ажиллагаа эхэлж, өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, боловсрол, хүүхдийн ядуурал, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламжийн чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн юм. Бид хүүхдийн амьдралд урт хугацааны, тогтвортой, эерэг өөрчлөлтийг бий болгох зарчмыг баримтлан, тулгамдаж буй асуудлуудад бодитой, системтэй шийдлийг олох аргазүйг эрхэмлэн ажиллаж байна.

“Монгол Улс дахь Хүүхдийг Ивээх Сан 30 жил” сэдэвт марк нь хүүхдийн эрхийг бүхий л талаар дээдлэн, хүүхэд бүрт тэгш, хүртээмжтэй боловсрол олгохын чухлыг эрдэм, мэдлэг эзэмшиж буй тусгай хэрэгцээт хүүхдээр дүрслэн харуулав. Түүнчлэн, тус марк нь хүүхэд багачууд мод тарьж, амьтан хайрлаж буйгаар тэдний байгаль орчиндоо ээлтэй хандаж буйг дүрсэлсэн юм. Улмаар, улс орны ирээдүй болсон хүүхдүүд маань өрөвч зөөлөн сэтгэлтэй, аз жаргалтай иргэд бол өсөж буйг бэлгэдэн харуулсан болно.

“Монгол Улс дахь Хүүхдийг Ивээх Сангийн 30 жилийн ой” шуудангийн маркийн нээлт

Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Өнөөдөр бидэнтэй хамт баяр тэмдэглэх гэж хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол Улсад Хүүхдийг Ивээх Сангийн 30 жилийн ойг тохиолдуулан шуудангийн дурсгалын маркийн нээлтэнд оролцож буй хүндэт зочид, төрийн албан хаагчид, түнш байгууллагууд, Хүүхдийг Ивээх Сангийн өмнөх болон одоогийн хамт олонд баярласнаа илэрхийлье. “Монгол шуудан” ТӨХК-тэй хамтран бүтээсэн энэхүү тусгай марк нь Монгол оронд хүүхэд, гэр бүлийн төлөө ажилладаг бидний зорилго, хүсэл эрмэлзэлийн бэлгэдэл юм.

Энэ оны эхээр манай менежер Баян-Алтай бид хоёр энэ чухал ойг хэрхэн тэмдэглэх талаар зөвлөлдсөн юм. Бид Монголд хийж байгаа ажил, ололт амжилтынхаа мөн чанарыг илэрхийлсэн онцгой, утга учиртай зүйлийг хийх нь зүйтэй гэж ярилцлаа.

Олон жилийн өмнө Улаанбаатарт Төв шууданд би шуудангийн марк үзсэнээ Баян-Алтайд ярьж, өөрийн өвөрмөц загвартай шуудангийн марк бүтээх саналаа илэрхийлсэн аж.

Тэгээд бид “Монгол шуудан”-тай холбогдож, марк бүтээх боломжийг судалсан; хэд хэдэн удаа улзсаны эцэст “Монгол шуудан” энэ төсөл дээр бидэнтэй хамтран ажиллахаар тохиролцов. Бид хамтдаа маркны загвар бүтээх ажлыг эхлүүлж, манай баг “Монгол шуудан”-гийн дизайнеруудтай уулзсан. Бид тэдэнд эрхэм зорилго, ололт амжилтаа тайлбарлаж, жилийн тайлан, брошюр, гарын авлага зэрэг материалаар хангасан.

Бид “Монгол шуудан”-гийн хамт олонтой санал бодлоо солилцож, бидний марк ямар утга санааг агуулж болох талаар зөвлөлдсөн. Бид боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, залуучуудыг чадавхижуулах, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг ажлуудыг тусгасан лого, зураг бүхий марк бүтээхийг хүссэн билээ.

Үүнээс гадна бид шуудангийн маркаараа дамжуулан олон талт байдал, хүртээмжтэй байдал, итгэл найдвар, шинэчлэл зэрэг манай байгууллагын үнэт зүйлсийг хүмүүст ойлгуулж, Монголын хүүхдүүдийн гэрэлт ирээдүйг бүтээхийн төлөө ажиллаж байгаагаа илэрхийлэхийг хүссэн.

Манай маркны загвар үнэхээр сайхан болж, нээлтийн ёслол дээр та бүхэнд толилуулж байгаадаа бид маш их бахархаж байна. Дурсгалын марк маань бидний 30 жилийн замналыг өгүүлээд зогсохгүй Хүүхдийг Ивээх Сан нь Монголын ард түмэнтэй хамтран ажиллаж байгааг сануулж байгаа билээ.

Бидний бодол, мөрөөдлийг ийнхүү бодит амьдрал болгож, хамтран ажилласан “Монгол шуудан” компанид гүнээ талархаж байгаагаа дахин хэлье. Бид хамтдаа өмнөх ололт амжилт, өнөөгийн хүчин чармайлтаа үнэлж, Монголын ирээдүй хойч үедээ урам зориг өгөх онцгой зүйл бүтээлээ.

Баярлалаа.

Хэвлэл

Хүүхдийг Ивээх сан 1994-2024

Хүүхдийг Ивээх сангийн Монгол дахь үйл ажиллагааны тойм (1994-2024)