“Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь” төсөл (2018-2019)

Бид Хүмүүнлэгийн хөтөлбөрийнхөө хүрээнд 2019 онд өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх төслийг анх удаа Баян-Өлгий, Ховд аймгийн 7 суманд хэрэгжүүлж, төслийн үр дүнгийн судалгаа хийж, үр дүнгээ тооцож ажиллалаа. Мэргэжлийн байгууллагаас гаргадаг 2018/2019 өвлийн зудын эрсдэлийн зураглалд үндэслэн, хамгийн өндөр эрсдэлтэй Баян-Өлгий, Ховд аймгийн 7 суманд өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрт тусламж хүргэх төслийг Старт сүлжээ байгууллагын санхүүжилтээр 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд хэрэгжүүлж, нийт 3,270 хүн амд хүрч ажиллав.

Ингэснээр зудад өртөх эрсдэл ихтэй, бага малтай, зорилтот бүлгийн 839 малчин өрх тус бүрт 8 шуудай малын тэжээл, өрхийн хэрэгцээнд зориулж 155 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг олгов. Түүнчлэн, зудын нөхцөлд малчдын хүүхдийн боловсрол, эрүүл мэнд орхигдохоос сэргийлэх болон ядарч доройтсон мал сүргийг сувилахад хэрэгтэй мэдээлэл бүхий гарын авлагыг Казак, Монгол хэлээр хэвлэж тараалаа.

Өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх төслийн үр дүнгийн судалгааг 2019 оны 5-6 дугаар сард зохион байгуулж, Баян-Өлгий, Ховд аймгийн тусламж хүлээн авсан болон аваагүй нийт 116 өрх, үндэсний болон орон нутгийн 21 холбогдох байгууллагаас судалгаа, ярилцлагыг авав.

Судалгааны үр дүнд тусламж авсан өрх нь тусламж аваагүй өрхөөс малын хорогдол бага байсан бөгөөд энэ нь нэгж өрхөд нийт 138 ам. доллартай тэнцэх хэмжээний мөнгөн хэмнэлтийг бий болгож чадсан юм. Ийнхүү урьдчилсан сэргийлэх төслийн хэмжээнд нийт 115,782 ам. долларын үр ашигтай ажиллаж чадсан юм.

Төслийн хэвлэл

Малчдад зориулсан зөвлөмж

Малчдад зориулсан зөвлөмж

Малшыларға арналған кеңестеме

Малшыларға арналған кеңестеме

Өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх төслийн үр дүнгийн үнэлгээний тайлан

Өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх төслийн үр дүнгийн үнэлгээний тайлан

Төслийн танилцуулга

Төслийн амжилтын түүх