“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл

Зорилго

Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байна.  Монголын хөдөө орон нутгуудад ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучууд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгосноор тэдний сурлагын үр дүнг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхээр төслийн баг зорьж байна.

Төслийн зорилтот орон нутаг

Төслийн үйл ажиллагаа:

Төслөөс хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох шинэлэг хэлбэртэй сургалтын хөтөлбөр боловсруулж, орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төвтэй хамтран хэрэгжүүлдэг. Сургалтаас олж авсан мэдлэг чадвараа бодитоор туршихыг дэмжиж, хүүхэд, залуучуудын боловсруулсан бичил төслийг санхүүжүүлж байна. Түүнчлэн орон нутагтай хамтран ажиллаж, олон нийтэд чиглэсэн ажлуудаар төслийн туршлага, үр дүнг түгээж, энтрепренершип боловсролыг дэмжих бодлогын орчинг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм.
Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт (ESEL)